Үхэл

 Би үхэх ёстой юу? Бурхан минь надад хэлээч. Надад амалсан хайрыг, таны өмнө намайг хайрлахаар амласан хайрыг өөр хүнд өгчихсөн байна. Би одоо тэгээд юуны төлөө амьдрах юм бэ? Би хайргүйгээр хаана, яаж амьдрах юм бэ? Би үхэх ёстой юу? 

Аав чинь эргэж ирнэ гэсэн үгийг тань бодож 2 жил хүлээлээ. Надад ирсэнгүй, харин өөр хүнл очсон байж. Намайг голсон юм уу? Тэгээд яагаад буцаагаад авчихаа вэ? 

Гэнэт андуурснаа мэдээ юу? Бурхан чи ёстой тоглоомтой юм даа. Харин тэгэж явах хооронд чинь би ахин ээж болж чадахгүй биетэй болсон. Тэгэж их хүсэж байсан охинтой болох, битүүхэндээ ихэр охинтой болно гэж мөрөөддөг байсан минь талаар болсон. 

Үргэлж дотор минь шаналгадаг байсан өвчнөөсөө салсан ч, эргэж ирэх байсан аавдаа өртэй болсон мэт санагдах юм. Бурхан минь, аав минь надад хэлээч. Биелүүлж чадаагүй болохоор би одоо үхэх хэрэгтэй юу? 

Намайг тэнгэр лүү аваад яваач, газарт надад байх утга, хайр алга болсон юм шиг байна. 

Энэ хүн ч энд сүг, сэтгэл нь өөр газар бололтой. Тийм бол аваад яв. Би л алга болвол бусад хүмүүс сайхан болчих гээд байх шиг байна. 

Та шийдээд өгөөч. Би яах хэрэгтэй вэ? 



Comments